Мандах нар. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиолын хөмрөгийн 5–21–2-т буй гар бичмэлээс үгийг авав. Энэ дууны талаар 1923 онд Улиастайн хошууг шинээр байгуулж даргаар нь Орос Цэрэн гэдэг хүнийг томилжээ. Орос хэлтэй хүн байсан тул ийнхүү нэрлэсэн байна. Энэ үед хотоос гаалийн ажилтан хэсэг хүмүүс бас иржээ. Гаалийн ажилтан Тунсаг гэдэг залуу Улиастайн Дулмаа гэдэг бүсгүйтэй сэтгэлтэй болж ханилан суусан байна. Нутгийн харчуул ядуу айлын сэргэлэн цовоо охин Дулмаа бүсгүйтэй танилцаж үерхэхийг ихэд хүсдэг байсан гэдэг. Тунсаг, Дулмаа хоёрт зориулан гаалийн Шагдар гэдэг хүн энэ дууг зохиосон гэлцдэг.